ХУБИЛАЙ ХААНЫ ДОВТОЛГООНЫ ДАРААХ 750 ЖИЛ
ТҮҮХЭЭС СУРАЛЦАЖ ЭНХТАЙВАН РУУ ХАМТДАА
ФУКҮОКА ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ Ш.АЛТАН-ЭРДЭНИЙН МЭНДЧИЛГЭЭ
2024 онд Хубилай хааны усан флотын довтолгоон болсоноос хойш 750 жил болж байна. Бид өнгөрсөн түүхэн үйл явдлаас сургамж авч, эргэцүүлэн тунгааж, энх тайванч ирээдүйг хамтдаа бүтээх нь чухал юм. Япон улсын Кюүшү арлын хойд хэсэгт тулалдаан болсон ба энэ хэсэгт дурсгалын хөшөөнүүд олноор байдагаас гадна амь үрэгдсэн монгол, хятад, солонгос, зүрчид цэргүүдэд япон хүмүүст үзүүлдэг хүндэтгэл, мөргөлийг жил бүр хийж ирсэнд гайхахын зэрэгцээ талархаж явдаг.
Монголчуудын довтолгоо нь дэлхийн түүхэн дэхь чухал үйл явдлуудын нэг бөгөөд, олон үндэстний соёл болон ард түмэний аж амьдралд үзүүлсэн нөлөө нь их байсан. Бид энэхүү арга хэмжээнүүдээрээ түүхэн үйл явдлаас үүссэн эмгэнэлт явдал болон золиослолд хүндэтгэл үзүүлж, өнөө цагийнханд үзүүлэх нөлөө, сургамж талаас нь хэлэлцэж түүхэн үнэний талаархи ойлголтыг улам гүнзгийрүүлэхийг зорьж байна.
Монголчуудын хийсэн хоёр довтолгооны үеэр үүссэн камиказе (бурханы салхи) нь хэдийгээр байгалийн үзэгдэл байсан мэт боловч тухайн үеийн япон лам нарын залбиралын үл үзэгдэгч нөлөөлж энэхүү байгалийн үзэгдлийг үүсгэж дайны талбарт олон хүний амь эрсдэлгүйгээр өнгөрөөсөн гэж үзэхэд хүргэдэг билээ.
Бид “Түүхийн эрдэм шинижлгээний хурал”, “ Энх тайваны төлөөх мөргөл”, “Уламжлалт морьт харвааны хамтарсан үзүүлбэр (Ябусамэ)” гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхний оролцоо, дэмжлэгтэйгээр энэхүү арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Өргөн хүрээг хамруулсан, түүхэнд үлдэх эдгээр арга хэмжээнүүдийг зохион байгуулахад та бүхний хандив туслалцаа чухал байна.
КЮҮШҮ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ИВАТА КЕНЖИГИЙН МЭНДЧИЛГЭЭ
Кюүшүгийн их сургууль нь Ази руу гарах гарц болохоор Фүкүока хотод байгуулагдсан ба Ито болон хэд хэдэн кянпусийн ойр орчимд Ази тивтэй гун холбоотой Генко борюй буюу монголчуудаас хамгаалан барьсан цайзны үлдэгдэл байдаг.
Монголчуудын довтолгооны дараахь 750 жилийн ойн хүрээнд тус дээд сургуулийн Ито кянпуст энэ оны арваннэгдүгээр сард бид олон улсын түүхийн симпозиум зохион байгуулах гэж байна. Япон, Монголын түүх, археологийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа судлаачид нэг дор цугларч, сүүлийн үеийн судалгааны үр дүнд үндэслэн монголчуудын довтолгооны бодит байдал, нөлөөллийн талаар ярилцаж Япон Монгол, цаашлаад Ази тивд өнгөрсөн түүхэн үйл явдалуудыг эргэцүүлэн тунгааж, хамтдаа энх тайванчаар хөгжих талаар нэгдэх сайхан боломж юм.
ГЕНКО БУЮУ МОНГОЛ СҮМИЙН ТЭРГҮҮН ХАМБА ХИРАЯМА ТАХИЛЧИЙН МЭНДЧИЛГЭЭ
Дэлхийн 1-р дайн дууссаны дараах жил буюу 1918 онд сайн дурынхны хандиваар жижиг бунхан барьж, Монгол хэлмэгдэгсдийн сүнсийг урин залах анхны ёслолыг хийснээр Генко сүмийн суурь тавигдсан юм.
Хубилай хааны довтолгооны үеэр амь үрэгдсэн Япон цэргүүд, эгэл жирийн ард түмэн, болон алс хол орноос ирж амь үрэгдсэн цэргүүдэд зориулж сүнс амирлуулах, дэлхийн энх тайвны төлөөх залбирлыг 100 гаруй жилийн турш Генко баяр хэмээн нэрийдэж зохион байгуулж ирсэн. Монголчуудын довтолгоны дараахь 750 жилийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бид өнгөрсөн түүхийг эргэн харж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, харилцан гэгээрэл, дэлхийн найрамдал болон энх тайвны төлөө залбирах болно.
ИЙМОРИ СҮМ・ ЯБУСАМЭ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГ БОЛОН ИЙМОРИ СҮМИЙН ТЭРГҮҮН ТАХИЛЧ ҮШИО ХИДЭЖИГИЙН МЭНДЧИЛГЭЭ
Хубилай хааны довтолгооны дараахь 750 жилийн арга хэмжээнд оролцох болсондоо баяртай байна.
Иймори ууланд Сакиморизука (Кюүшү арал, Ики арал болон Цушима аралд Японы засгийн газрын байгуулсан цэргийн армийн дайчид) болон Монголзука (Хубилай хааны 2 удаагын довтолгооны үеэрх монгол цэргүүд) гэгддэг довууд байдаг бөгөөд эдгээр хоёр довыг монголчуудын довтолгооны үеэр амь үрэгдэгсдэд зориулан бий болгосон юм. Япон талаас тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн Камакура төвтэй цэргийн засгийн газрын самурайнууд болон тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж амь үрэгдсэн япон, монгол баатруудын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг хамтран зохион байгуулж болох цаг үе ирсэнд талархаж байна
Түүхэнд Япон, Монгол хоёр улс 13-р зуунд Хубилай хааны япон рүү хийсэн довтолгоо болон 1939 оны Халхын голын тулалдаанаар хоёр удаа дайтсан юм. Өнөөдөр хоёр орон энэхүү түүхэн үйл явдлуудыг даван туулж, харилцан хүндэтгэл болон итгэлцлийн харилцааг бий болгосон байна.
Тус төсөл нь хоёр улсын залууст соёл, түүхэн үйл явдалыг үнэн бодит байдлаар нь ойлгуулж цаашид хоёр улсын эдийн засгийн ирээдүйн хөгжилд түлхэц болно гэж найдаж байна.
Түүхийн эрдэм шинжилгээний хуралаар тавигдсан илтгэл, хэлэлцүүлгүүдийг нэгтгэн товхимол болгосноор хойч үеийн эрдэмтэдийн судалгааны материал болох юм. Морьт харваачдийн (ябусамэ) хамтарсан тоглолтоор хоёр орны Ябусамэ нийгэмлэгүүд хамтран ажиллаж, японы Ябусамэ соёлыг дэлхий даяар түгээх боломж болох юм.
Генко буюу монголын довтолгоо
Монголчуудын довтолгоо нь Японы Камакурагийн дунд үе болох 1274, 1281 онуудад Их Монгол Улс (Юань гүрэн)-ын Хубилай хааны Япон руу хийсэн хоёр удаагийн довтолгоо юм. Монголчуудын довтолгооноос өмнө Хубилай хаан Японд таван удаа төлөөлөгч илгээж, хараат улс болохыг шаардсан боловч элчүүдийг хороох, хариу үл илгээх байдлаар хандаж байсан нь довтолгоо хийхэд хүргэсэн юм. Хоёр дахь довтолгооны үеэр далайн хүчтэй шуурга дэгдэж, Хубилай хааны Япон рүү хийсэн довтолгоо бүтэлгүйтсэн түүхтэй. Энэ шуургыг камиказе гэж нэрлэдэг.
Түүхч эрдэмтэд болон судлаачдын судалгааны үр дүнг сонсох, Монголчуудын довтолгооны талаарх түүхэн үнэнийг таниулах, илтгэл болон хэлэлцүүлгийг баримтжуулж, хойч үедээ үлдээх явдал нь энэ хурлын гол зорилго юм. Монголчуудын довтолгоо нь дэлхийн олон улс орнуудыг хамарсан үйл явдал байсан тул олон улсын байр сууринаас үнэлж, дэлхийн түүхэнд хэрхэн нөлөөлсөнийг авч үзэх болно.
Дэлхийн энх тайваны төлөө хоёр орны лам нар хамтарч мөргөл үйлдэнэ.
Мөргөлийн дараа хоёр орны ардын урлагын тоглолт(иргэдийн түвшин дэхь урлагийн наадам)болно.
-
Япон: Цүкүшимай бүжиг, тайко, япон ардын дуу
-
Монгол:Морин хуур, хөөмий, уртын дуу
Монгол морьтны үзүүлбэрийг японы морин харвааны ябусамэтай хамтран хийснээр хоёр орны морьтны холбоодын харилцааг өргөжүүлэхээс гадна 13-р зууны Монголын их эзэнт гүрний цэргийн хүч болох морин цэргийн эрдэмийг нийтэд үзүүлж сонирхуулна.
-
Монголын довтолгоо 750 жилийн арга хэмжээг зохион байгуулах Ниши дүүргийн комиссоос “Хубилай хааны довтолгоо шинпозиум” -ыг Фукүока хот, Ниши дүүрэгтэй хамтран “Сайтопиа”-д зохион байгуулна. Лекц, хэлэлцүүлэг, монгол ардын хөгжмийн концерт 2024 оны 11-р сард болно.
-
Орон нутгийн компанитай хамтран 750 жилийн ойд зориулан чулуун хөшөө Генко сүмд босгоно.
-
Ики арлын Мороцу каннон гэдэг газар дахь Монголчуудын довтолгооны дараах 750 жилийн ойд зориулсан хамтын билэгдэлийн хаалганы нээлт 2024 оны 10-р сард хийнэ.
- Монгол банк “Khubilai Khaan`s Mongol Navy, Takashima” зоос гаргана.
БАРИМТАТ КИНО
-
Монгол Улсын Соёлын Яамнаас Японд ирж түүхийн дурсгалт газруудаар зураг авалт хийж бүтээсэн ”Хубилай хааны Япон рүү хийсэн довтолгоо” баримтат киног нийтэд үзүүлнэ.
-
“Grief care-ын үе”. Энэ нь газар хөдлөлт, дайн, байгалийн гамшиг зэргээс ойр дотны хүнээ алдсанаас үүссэн уй гашууг хэрхэн тайлах тухай баримтат кино юм.
МОНГОЛ
- Банк: ХААН
- Дансны дугаар: 5212-171-811
- Данс эзэмшигч: Туяа Пүрэвжав
ЯПОН
- Bank: Fukuoka bank, Watanabe dori branch
- Branch code: 271
- Account number: 2200858
- Account holder: Honorary Counsulate of Mongolia in Fukuoka
- 福岡銀行 渡辺通支店
- 支店コード:271
- 普通口座: 2200858
- 在福岡モンゴル国名誉領事館
- 代表Shiitev Altan-Erdene
АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ТУХАЙ ХЭВЛЭГДЭХ ДООРХИ ХОЁР МАТЕРИАЛД СУРТАЛЧИЛГААГАА БАЙРШУУЛЖ ДЭМЖИЖ БОЛНО.
ТҮҮХИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ
- Gold partner – 200,000 иен
- Silver partner – 100,000 иен
- Bronze partner – 50,000 иен
АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ЗУРГЫН ЦОМОГ
- Gold partner – 200,000 иен
- Silver partner – 100,000 иен
- Bronze partner – 50,000 иен
CROWD FUNDING -Р ХАНДИВ ӨРГӨЖ ДУРСГАЛЫН ЗҮЙЛИЙГ БЭЛГЭНД АВЧ БОЛНО
- Фукүока муж (Түүхийн эрдэм шинжилгээний хурал)
- Фукүока хот (Энхтайваны төлөөх мөргөл& Ябусамэ буюу морьт харвааны тоглолт)
- Монгол улсын Соёлын яам болон Соёлын өвийн үндэсний төв
- Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Кюүшү Окинава Монголын Найрамдалын Нийгэмлэг